Иймэрхүү явдалууд баруун Герман болон зүүн Герман нэгдэж Берлиний ханыг нураахаас өмнө зүүн Германд 1950 оны 2 сарын 28 ны Stasi хэмээх нууц цагдаа буюу тагнуулын байгууллага үүссэн.
Ард иргэдийг барууны үзэл суртал болон жагсаал цуглаан бослого гаргахаас сэргийлэх барууны тагнуулыг илэрүүлэх зорилгоор байгуулагдсан энэхүү байгууллага нь дараах байдлаар мэдээллээ цуглуулдаг байжээ.
1. Чагнах хэрэгсэл
Чагнах хэрэгсэлийг энд тэнд нүдэнд өртөхөөргүй газар мөн сантехник болон цахилгааны утас сувагт байрлуулан 5-10 давхар дахь ярьсан яриаг бичиж байсан байна.
2. Зураг авах
Зургын апаратыг шувууны үүр болон хувцасны товч нүдэнд өртөхөөргүй газаруудад байрлуулж өндөр нягтаршилтай зураг аван хадгалдаг байсан
3. Дуран ашиглах
4. Хэрэв баригдвал
Уруулын будаг хэлбэртэй зөвхөн ганц сум ордог зэвсэгээр амиа хөнөөх болон хэлээ тас хазан амиа хороохоор бэлддэг байсан
5. Үнэр шингээх
Хүний биений үнэрээр тухайн хүнийг кодлох боломжтой, тусгай бодистой даавуунд шингээн авдаг ба сургасан немц овчарк нохойгоор үнэр шингэсэн даавууг үнэртүүлэн тухайн хүнээ хаана байгааг мэдэж олох боломжтой байжээ. Хүний биеийн даавуунд шингээсэн үнэр нь ойрын 10-н жилдээ өөрчлөгддөггүй шилэн саванд хийж хадгалад шинээр байдаг өвөрмөц онцлогтой ажээ.
6. Энигма машин
7. Мэдээлэл дамжуулах
Энэхүү байгууллага нь хувь хүний нууц болохоор хэтэрхий их мэдээлэл цуглуулж байсан. Барууны тагнуул болон үзэл суртал дэлгэрүүлсэн хүмүүсийг хорьж саатуулдаг байсан бөгөөд баруун герман болон бусад орнууд хоригдож байгаа хүмүүсийг чөлөөлүүлэхийн тулд мөнгө төлж худалдаж авдаг байжээ. Тэд хоригдлуудыг зарсан мөнгөөрөө тагнуулын үйл ажиллагаагаа сайжруулах шинэ тоног төхөөрөмжүүдийг худалдан авч тухайн үеийн хамгийн дэвшилтэт технологийг хэрэглэдэг байсан.1990 оныг хүртэл тагнуулын үйл ажиллагаа хийж байжээ.
Нэг хүний шумбагч онгоц
Ханыг 1мм өрөмдөж байрлуулдаг байсан камер
Поошигон тагнах байгууламж
Тагнуулчын хэрэгсэл
Стасигын цуглуулсан материалууд
Морз ашиглах
Немц овчарк нохой
0 comments:
Post a Comment
Та сэтгэгдэлээ бичнэ үү !!!