Мультиметр нь Дижитал болон Аналог гэх 2 төрөл байдаг. Энэ багажаар гүйдэл, хүчдэл, эсэргүүцэл, транзистор, градус, багтаамж болон диодыг хэмждэг. Дижитал мультиметрийг сонгон авахдаа Auto power off гэсэн буюу автоматаар өөрөө унтардагийг нь авбал зүгээр ямар ч инженер мультиметрээ асаалттай нь хаяад явчихдаг юм. Автоматаар унтардаггүй мультиметерийг асаалттай хаячихвал дараа хэрэглэх үед баттерей нь дуусаад бөөн асуудал гарна. Дижитал мультиметер нь ихэвчлэн 20А, мА, СОМ, V Ohm гэсэн 4 оролтын хэсэгтэй байдаг.
СОМ-Соммоn буюу газардуулга хар утас орно.
20А-гүйдэл хэмжих ба дээд хязгаар нь 20А
мА-гүйдэл хэмжих ба дээд хязгаар нь 0,2А
V Ohm-хүчдэл, эсэргүүцэл, транзистор, диодыг хэмжинэ.
Гүйдлийг хэмжихдээ цуваа залгаж харин хүчдэлийг хэмжихдээ зэрэгцээ залгаж хэмжинэ. Гүйдэл хэмжигчийн Fused буюу гал хамгаалагчтай хэсгийг нь буруу холбож шатаасан бол 250Вольт 0,5Амперийн гал хамгаалагчийг солидог. Харин Unfused хэсгийг ажиллагаагүй болгосон бол дотор нь байгаа нэг зэс утас салдаг. Хүчдэлийн хэсгийг шатаасан бол мультиметер бүрээс хамаарч өөр өөр элемент шатах боловч ихэвчлэн 47 микро Фарадын конденсатор шатдаг.
Мультиметерийн хэрэглээ: Хэрэглэхдээ
№0 Мультиметерээ асаана.
№1 Эргүүлдэг тохируулгыг эргүүлж юу хэмжихээ тааруулна.
№2 Хэмжих нэгжийн хязгаарыг тохируулна.
№3 Шалгагч утасыг зохих хөлөнд хийнэ.
№4 Одоо ажиллахад бэлэн
0 comments:
Post a Comment
Та сэтгэгдэлээ бичнэ үү !!!