Saturday, November 24, 2012

Кабел (Cable)




Кабел
  
Кабел нь ихэнхдээ 2 ба түүнээс дээш утастай нэг захаас нөгөө зах хүртлээ багцлагдсан, мушгирсан буюу хамтдаа ганц багц болон шүлжигдсэн байдаг, мөн түүнчлэн маш хүчтэй багласан байдаг. Механикд кабелийг өргөх, тээвэрлэх ба чирэх эсвэл хүч дамжуулалтанд ашигладаг. Харин электроникийн инженерчлэлд кабелийг цахилгаан гүйдэл дамжуулахад ашигладаг. Оптик кабел бол нэг ба түүнээс их оптик мяндаснаас тогтох ба мяндас бүр гадна бүрхүүл хамгаалалтын бүрээстэй байдаг. Цахилгааны кабел бол ихэвчлэн барилга үйлдвэрүүдэд холбогдон суурьлуулагддаг. Хүч дамжуулах зай нь маш их хэдэн мянган километр байдгийг өндөр хүчдэлийн кабел, чадлын кабел, HVDC –с харж болно.
Цахилгааны кабел
Гүйдэл гүйж байгаа дамжуулагчийг тойроод соронзон орон үүсдэг. Энэ нь кабел гадагшаа соронзон орон үүсгэн гаднаас энерги авдаг ингэснээр мэдээлэл буруу дамжих шуугиан орох гэсэн асуудалуудтай тулгарна. Энийг шийдвэрлэхийн тулд давхар голчтой кабел, цахилгаан соронзонгийн хамгаалалт, солбисон кабел, Фарадейн тор гэсэн аргуудыг ашигладаг болсон. Мөн галд, усанд тэсвэртэй болон шатдаггүй нордоггүй металл биш материалаар хамгаалалтын давхрага бүрээсийг хийдэг. 
                 Зураг 1.1 Солбисон кабел

     Зураг 1.2 Давхар голтой кабел

Зураг 1.3 Цахилгаан соронзонгийн хамгаалалт

           Зураг 1.14 Фарадейн тор

Цахилгаан кабелийн ангилал
     Хэлбэрээр нь:  
     Ороодостой
Барилга байгууламжийн зориулалттай:
§  Давхар голтой кабел
§  Эрдэсэн тусгаарлагчтай зэс кабел
§  Давхар хос голтой кабел
§  Зөөлөн кабел
§   Металл биш хуйтай кабел(буюуметалл биш барилгын кабел, NM, NM-B)
§  Металл хуйтай кабел (буюухуягласан кабел, AC, or BX)
§  Олон голтой кабел (нэгээс олон утас болон давхраг бүрээсээс бүрддэг)
§  Хамгаалалттай кабел
§  Дан кабел (утастай ижил)
§  Сольбсон кабел
§  Шүлжсэн кабел

Тусгай зориулалтын:
§  Тогтоогч кабел
§  Троссон кабел
§  Ороомгон кабел
§  Булдаг кабел
§  Хүнд жинг өргөхөд зориулсан кабел
§  Цахилгаан шатны кабел

Хэрэглээний
§  Дуу дүрс бичлэгийн кабел
§  Ундаг дугуйны троссон кабел
§  Холбооны кабел
§  Компьютерийн кабел
§  Механикийн кабел
§  Мэдрэх кабел
§  Усны кабел
§  Утас олсон  (утсан кабел)

Хүснэгт 1.1 Кабелын утасны өнгөний код
Зөөлөн кабелын утасны өнгөний код
Бүс нутаг буюу улс
Фазууд
Neutral
Хамгаалагч газардуулга/газар
Европын холбоо (EU), Австраль, Өмнөд америк (IEC 60446)
Бор
Цэнхэр
Ногоон/шар
Австраль,Шинэ Зиланд (AS/NZS 3000:2007 3.8.3)
бор,улаан
Цайвар цэнхэр, хар
Ногоон/шар
Бразил
шар,улаан
Цэнхэр
Ногоон
АНУ, Канад
Хар
(
Зэсэн шар)
цагаан
(
мөнгөлөг)
Ногоон
(
ногоон)
Стандарт үндсэн кабелын утасны өнгөний код
Бүс нутаг буюу улс
Фазууд
Neutral
Хамгаалагч газардуулга/газар
Европын холбоо(EU) (IEC 60446) 2004оны гуравдугаар сарын 31нд Их Британ нэгдсэн
бор, хар,саарал
Цэнхэр
Ногоон/шар
2004оны гуравдугаар сарын 31нээс өмнө Их Британ
улаан, шар, цэнхэр
Хар
Ногоон/шар
ногоон  (өмнө нь)
бүрээсгүй дамжуулагч, төгсгөлдөө бүрээстэй
Австраль,Шинэ Зиланд (AS/NZS 3000:2007 бүлэг3.8.1,заалт 3.4)
Ногоон, шар, ногоон/шар, хар буюу цайвар цэнхэрээс бусад утас: улаан эсвэл борыг ганц фазад; буюу улаан, цагаан ба гүн цэнхэрийг олон фазад ашиглана.
Хар буюу цайвар цэнхэр
Ногоон/шар(1980-д оноос)
бүрээсгүй дамжуулагч, төгсгөлдөө урт бүрээстэй(өмнө нь)
Бразил
Шар,улаан, хар, цагаан
Цэнхэр
Ногоон
Өмнөд Африк
улаан, цагаанбуюу шар, цэнхэр
Хар
Ногоон/шар
бүрээсгүй дамжуулагч, төгсгөлдөө урт бүрээстэй
Энэтхэг
Улаан, цэнхэр, шар
Хар
Ногоон
АНУ
Хар, улаан,цэнхэр (120/208/240V)
(зэсэн шар)
бор, улбар шар, шар (277/480V)
Цагаан (120/208/240V)
(мөнгөлөг)
саарал (277/480V)
Ногоон
(ногоон)
бүрээсгүй дамжуулагч,
ногоон/шар (газар буюу тусгаарлагдсан газар)
Канад
Улаан, хар (120/208/240V)
улаан, хар, цэнхэр (600/347V)
улбар шар, бор (ганц фазтай бүрээстэй дамжуулагч)
улбар шар, бор, шар (гурван фазтай бүрээстэй дамжуулагч)
цагаан (120/208/240V)
цагаан (600/347V)
ногоон
(
ногоон)
бүрээсгүй дамжуулагч
ногоон (тусгаарлагдсан газар)


 Хүснэгт 1.2 Кабелын утасны гүйдлийн чансаа
 

0 comments:

Post a Comment

Та сэтгэгдэлээ бичнэ үү !!!