Нэг. ЗОРИЛГО
Их дээд сургууль, Коллежийн залуу багш, оюутнуудын хийж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлийг олон нийтэд сурталчилан таниулах, бодит биелэлээ олоход нь туслахад оршино.
Хоёр. ХУГАЦАА
- Салбар хуралдаан 2013 оны 04 дугаар сарын 22–25
- Нэгдсэн хуралдаан 2013 оны 04 дугаар сарын 26 буюу /шагнал гардуулах ёслол/
Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль тус бүрээс тухайн сургуулийн эрдэм шинжилгээний бага хуралд шалгарсан хоёр оюутан, нэг багш, аспирант, магистрантууд оролцоно. /жич: салбар сургуулиудтай улсын сургуулиуд салбар тус бүрээсээ 2 оюутан, нэг багш оролцуулна./
Дөрөв. ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ САЛБАР ХУРАЛДААН:
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Эдийн засаг
- Бизнес
- Геологи уул уурхай
- Мэдээллийн технологи
- Инженер техник технологи
- Эрчим хүч
- Байгаль, Экологи
- Аялал жуулчлал
- Анагаах ухаан
- Улс төр
- Шинжлэх ухааны үндэслэлтэй
- Нийгмийн тулгамдаж байгаа асуудалтай холбогдсон
- Шинэлэг санааг дэвшүүлсэн
- Практик ач холбогдолтой
- Илтгэх чадвар
Зургаа. ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛД ТАВИХ ШААРДЛАГА:
- 8-дээш хуудастай байх
- Илтгэлийн мөр хоорондын зай 1,5 үсгийн өндөр 12pt, Times New Roman 12-р бичих
- Нүүр хуудсанд сургууль, курс, овог нэр, сэдвийн нэр, хуудсын тоо бичсэн байх
- Илтгэлийг бичмэл эхээс гадна файлаар хавсаргана. Бичмэл эхийг хавтасласан байх
- Өмнө нь хэвлэгдэж байгаагүй, илтгэлд тавьж хэлэлцүүлэгдээгүй байх
- Илтгэл нь 1 ба түүнээс дээш илтгэгчтэй байж болно.
- Илтгэлд тавигдах шаардлагыг хангаагүй илтгэл, хугацаа хочорч ирсэн илтгэлийг хүлээн авахгүй.
- Сургуулийн тодорхойлолт
- Бүтээлийн жагсаалт
- Тухайн салбарын 1-2 эрдэмтний саналыг хавсаргана
- МЗХ-ны дэргэдэх салбар хороодын дэмсэн бичиг
- Илтгэгчийн товч намтар /анкетийг www.myf.mn татна уу/
- Зураг /4х6 хэмжээ/
Илтгэгч: Үндсэн илтгэл 8 мин
Шүүгчийн асуулт, хариултын цаг 5 мин
Ес. ШАЛГАРУУЛАЛТ БА ШҮҮГЧИДИЙН БҮРЭЛДЭХҮҮН
- Салбар тус бүрээс тэргүүн, дэд байр, гутгаар байр 3 оюутан, 1 багш шалгаруулан салбарын ивээн тэтгэгч компаний шагнал гардуулан Нэгдсэн хуралдаанд бүтээлээрээ өрсөлдөх эрхийг олгоно.
- Нэгдсэн хуралдаанд Салбар бүрийн оюутны 12, багшийн 12 илтгэлийг хэлэлцүүлэн “Эврика-2013” ЭШБХ-ын Шилдэг бүтээлийг шалгаруулан шагнал олгоно.
- Шүүгчдийн комиссыг дараах байдлаар бүрдүүлнэ
- Ерөнхий шүүгч /Салбарын нэр хүнд бүхий хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн/
- Яамдын төлөөлөл /Салбарын яамдын төлөөлөл/
- ШУА-ийн эрдэмтэн
- МЗХ-ны дэргэдэх тухайн салбар хорооны дарга
- Хувийн хэвшил /Салбарын ивээн тэтгэгч компаний төлөөлөл/
Шаардлага хангасан илтгэлийг 2012 оны 04 сарын 20 ны өдөр хүртэл МЗХ-ны
төв байрны 207 тоотод хүлээн авна. Утас: 11-322643, 99077723
0 comments:
Post a Comment
Та сэтгэгдэлээ бичнэ үү !!!