Sunday, November 25, 2012

Диодны төрөл ангилал

Диоднууд ба түүний ангилал, төрөл, хэрэглээ
Диод нь цэнэг зөөгчийн урсгалын чиглэлийг хязгаарлагч төхөөрөмж юм. Үндсэндээ диод нь цахилгаан гүйдэлийг нэг чигт дамжуулж, нөгөө чиглэлд хааж өгдөг.
Диодыг цахиур, германи гэх мэт хагас дамжуулагч материалаар хийдэг.
1919 онд Вильяи Хэнри Эклес "diode" гэдэг үгийг грекийн "di"(хоёр гэсэн утгатай үг) болон "ode"(зам гэсэн утгатай үг) гэсэн 2 үгийн үндсээс гаргасан байна.
Зориулалтаар нь диодыг
  1. Шулуутгах диод, (diod)   Энэхүү диодыг сонгон авахдаа шулуутгах хүчдэлийн хэмжээ, диодоор гүйх гүйдэл, p-n шилжилтийн хугацаа-г харж сонгоно.                
  2. Тогтворжуулагч диод(түшиц диод-stabilitron-zener diode)   Энэхүү диодыг сонгон авахдаа диод дээр унах хүчдэл, гүйх гүйдэл мөн чадлыг нь харж сонгодог.
  3. Гэрлийн диод (гэрэл цацруулагч - LED)  Энэхүү диодыг сонгон авахдаа  хүчдэл цаанаасаа тогтоож өгсөн байдаг тул зөвхөн өнгийг нь харж сонгодог. Өнгөөрөө унаж буй хүчдэл нь ялгаатай.
  4. Фото диод (гэрлээр удирдагдах-Photodiod)  Энэхүү диодыг сонгон авахдаа цахилгаан соронзон спектрийн зурвасын хязгаарыг харах буюу хийгдсэн материалыг хардаг.
  5. Хонгил диод (Tunnel)  Энэхүү диодыг сонгон авахдаа гүйдлийн хязгаар гүйдлийн хүчдэлийн зурвасын харж сонгодог
  6. 4 үет түлхүүр диод (SCR) Энэхүү диодыг сонгон авахдаа удирдах арга, зориулалтыг нь харж сонгодог. 
  7. Шоткийн диод (Schottky) Энэхүү диодыг сонгон авахдаа гаралтын хүчдэл гүйдлийг харж сонгодог.
  8. Багтаамжийн диод (Varicap) Энэхүү диодыг сонгон авахдаа багтаамж унах хүчдэлийг харж сонгодог.
  9. Тогтворгүй хүчдэл хорих диод (TVS) Энэхүү диодыг сонгон авахдаа шуугианы хугацааг харж сонгодог
гэж ангилдаг
Диод нь хийсэн материалаасаа шалтгаалаад 0,7(цахиур) эсвэл 0,3(германи) вольт-д нээгдэж гүйдэл гүйдэг. Тэр болтол гүйхгүй гэсэн үг.

8 comments:

Post a Comment

Та сэтгэгдэлээ бичнэ үү !!!