Диодны төрөл, ангилал

Диоднууд ба түүний ангилал, төрөл, хэрэглээ

ROBOCON 2013

Робокон 2013 "Ногоон гараг" уриатай Вьетнам улсад зохион байгуулагдана. Робоконы дүрэм болон 2012 оны Робоконы манай сургуулийн багийнханы ярилцлага. Робокондоо амжилттай оролцоорой !!!

Керамик конденсаторын код

1,2-р орон хэвээр байх ба 3-р орон нь үржүүлэгч 10-н зэргийн тоо юм. 1,2-р оронг хэвээр үлдээж 3-р оронг 10-н зэрэгт болгон үржүүлээд pF гэсэн нэгжтэйгээр гаргана. Жишээ нь 104=10*10^4pF=10*10000pF=100nF

Эсэргүүцлийн өнгөний код унших

. Резистор Цахилгаан хэлхээнд идэвхитэй эсэргүүцэл үзүүлж цахилгаан хэлхээнд гүйдэл , хүчдэл тогтворжуулж өгдөг. Цахилгаан хэлхээнд холбохдоо 20-25%-ийн зпас чадалтайгаар хамт холбоно. Нарийхан шаазан буюу шилэнд нихром болон константон утсаар ороож нүүрстөрөгч юмуу эсвэл гүйдэл дамжуулдаг найрлагатай бодисыг түрхэж хийдэг.

Компьютер засвар оншилгооны сургалт

Сургалтыг: Б.Дагвасүрэн Ажлын туршлага: Гар утас, компьютер засварт 2 жил гаруй ажилласан

Showing posts with label Автоматик деталь эд ангиуд. Show all posts
Showing posts with label Автоматик деталь эд ангиуд. Show all posts

Saturday, November 24, 2012

Кабел (Cable)




Кабел
  
Кабел нь ихэнхдээ 2 ба түүнээс дээш утастай нэг захаас нөгөө зах хүртлээ багцлагдсан, мушгирсан буюу хамтдаа ганц багц болон шүлжигдсэн байдаг, мөн түүнчлэн маш хүчтэй багласан байдаг. Механикд кабелийг өргөх, тээвэрлэх ба чирэх эсвэл хүч дамжуулалтанд ашигладаг. Харин электроникийн инженерчлэлд кабелийг цахилгаан гүйдэл дамжуулахад ашигладаг. Оптик кабел бол нэг ба түүнээс их оптик мяндаснаас тогтох ба мяндас бүр гадна бүрхүүл хамгаалалтын бүрээстэй байдаг. Цахилгааны кабел бол ихэвчлэн барилга үйлдвэрүүдэд холбогдон суурьлуулагддаг. Хүч дамжуулах зай нь маш их хэдэн мянган километр байдгийг өндөр хүчдэлийн кабел, чадлын кабел, HVDC –с харж болно.

Соронзон залгуур /пускатель/контактор


                                    Соронзон залгуур /пускатель/контактор
3 фазын гүйдлийн цахилгаан хөдөлгүүрүүдийг хамгаалах зориулалт бүхий шууд залгах салгах зарчим дээр үндэслэгдсэн нэг бүрхүүлд байрласан дулааны реле, блок-контактуудаас бүрдсэн төхөөрөмжийг пускатель юм. Асинхрон хөдөлгүүрийг алсаас автоматаар явуулж, зогсоох болон тэдгээрийг хэт ачаалал, өөрөө залгагдахаас шугамын хүчдэл тасарны дараа хамгаалахад хэрэглэнэ.

Автомат таслуур(Circuit breaker)

Автомат таслуур

Автомат таслуур бол автоматаар ажилладдаг электроникийн түлхүүр бөгөөд хэлхээг хэт ачааллах буюу богино холболтоос хамгаалдаг. Автомат нь хэвийн горимын үед шуурхай сэлгэн залгалт хийх,  аваарийн горимд хэт ачаалалд хүчдэл буурахад цахилгаан хэлхээг автоматаар  таслах зориулалттай төхөөрөмж юм.