Үйлдвэрийн
автоматжуулалтын систем нь өдрөөс өдөрт хөгжиж байна. Үйлдвэрлэлийн процесс,
үйл ажиллагааг хянах, удирдах зорилгоор автоматжуулалтын системийг суурилуулж
өгдөг. Саяхныг хүртэл үйлдвэрлэлийн автматжуулалтыг телемеханикийн аргаар
хянадаг байсан. Сүүлийн үед телеметрийн системийг энэ чиглэлд түлхүү ашиглаж
байна. Үйллдвэрлэлийн системийг иж бүрэн автоматжуулсанаар тоног төхөөрөмж
бүрийн үзүүлэлт, ажиллагааны байдал зэргийг хянах бүрэн боломжтой болж байна.
Ингээд сүүлийн үед өргөн
ашиглагдаж байгаа Скада систем, телеметрийн системийн талаар тайлбарлъя. Уг
системийн давуу тал нь нэг төвлөрсөн цэгээс бүх байгууламжуудын үйл ажиллагаа
нөхцөлийг хянах, удирдах зорилготой. Тухайн объектод суурилуулсан тоног
төхөөрөмжүүдийн үзүүлэлт, шаардлагатай мэдээллүүдийг нэгтгэн авч өгөгдлийн
бааздаа хадгална. Хадгалсан болон ирж буй өгөгдөлүүдэд анализ, боловсруулалт
хийн шаардлагатай арга хэмжээнүүдийг авна. Мөн оператор нэг дэлгэцийг хянаж,
тухайн ажлын компьютерээс хяналт, удирдлагын ажлаа гүйцэтгэх боломжийг олгож
байгаа.
Ашиглагдах
тоног төхөөрөмжүүд: PLC (Programmable logic controller) машин, DCS
(Distribution control system) төхөөрөмж, оролт гаралтын модул, радио
модем, шилэн кабель, SCADA (supervisory
control and data acquisition) программ хангамж.
Зураг 1.1 Операторын
өрөө
Зурагт үзүүлсэнээр
операторын өрөөнд уг тоног төхөөрөмжүүдийг суурилуулна. Операторын гол үүрэг
дэлгэцэн дээр гарч буй мэдээллүүдийг хянах шаардлагатай үед өөрөө алсаас тоног
төхөөрөмжүүдийг удирдах юм. Энэ систем нь хүний үйлдэлийг хялбарчилж өгч байгаа
юм. Үйлдвэрүүд ихэнхдээ операторын хяналтанд workstationашигладаг.
|
Programmable logic
controller буюу програмчлагдсан логик хяналтын төхөөрөмж нь үйлдвэрлэлийн
тоног төхөөрөмжүүд болон мэдрэгчүүдээс ирж буй дохиоллуудыг нэгтгэн цааш нь
дамжуулах үүргийг гүйцэтгэнэ. Суурин хавтан дээр хүссэнээрээ аналог, дискрет
модулуудыг суурилуулж болно. Мөн энэ төхөөрөмж нь өөр дээрээ процессортой байх
бөгөөд компьютертэй холбогдон програмчлах, тухайн агшины мэдээллүүдийг үзэх
боломжтойгоор угсрагдсан байдаг.
Зураг 10.4 Үйлдвэрлэлийн
автомат тооцоолох машинууд
0 comments:
Post a Comment
Та сэтгэгдэлээ бичнэ үү !!!