Thursday, February 6, 2014

Arduino Nano судалгаа

               Arduino Nano нь Atmega328 микроконтроллер дээр суурилсан хавтан юм. Энэ нь 14 оролт гаралтын хөлтэй (Үүний 6 нь PWM-ийн гаралт), 6 аналог оролт, 16 MHz - ийн кварц, USB оролт, ICSP, мөн ресет товчлууртай. Уг Микроконтроллер нь Аналогоос Дижитал уруу хөрвүүлэх адаптор, компьютертой холбогдох USB кабел зэргийг агуулсан.Nano нь бусад хавтангуудаас ялгаатай нь FTDI USB-to-serial driver chip ашигладаггүй. Үүний оронд Atmega 16U2 - ийг програмчилж USB-to-serial converter болгож ашигладаг.

Atmega328
              Өндөр хүчин чадалтай Atmel 8-bit - ийн микроконтроллер дээр суурилсан 32 КВ- ийн ISP флаш санах ойтой уншиж бичих чадвартай, 1КВ EEPROM, 2КВ SRAM, 23 оролт гаралтын шугамтай 32 регистртэй 3 хугацааны тоолуур, дотоод гадаад тасалдал, цуваа програмчлагддаг USART, 2 цуваа interface, SPI serial port, Анaлогоос дижитал уруу хөрвүүлдэг 10 битийн 6 сувагтай, програмчлагддаг дотоод генератар, 5 төрлийн хүчдэл хадгалах горимтой. 1.8 - 5.5 V ажиллана.

Arduino-г хаанаас авч болох вэ?
     "Компьютер Ланд" төвийн 3-н давхар "ЧИП электроникс" - с авах боломжтой. Arduino Nano, Arduino Uno, Arduino LAN module, Arduino Bluetooth module, Arduino RF module авч ирсэн байна лээ. Үнэ бол боломжийн бид нар интернетээр захиалаад хэзээ ч тийм боломжийн үнээр авч ирж чадахгүй. Нэмж хэлэхэд ямарч программатор шаардахгүй USB-рээ залгаад програмчилчихна, USB нь сериал порт болчихно ямарч max232 нтр тавиад хэрэггүй :) 





Микроконтроллер
Atmel ATmega168 буюу ATmega328
1
Ажиллах хүчдэл  (логик түвшин)
5 В
2
Оролтын хүчдэл  (зохистой)
7-12 В
3
Оролтын хүчдэлийн (хязгаар)
6-20 В
4
Тоон О/Г-н хөл
14 ( 6 -г нь PWM болгон ашиглах боломжтой)
5
Аналог оролтын хөл
8
6
О/Г-н хөлний DC гүйдэл 
40 мA
7
Флеш ой
16 KB (ATmega168) буюу 32 KB (ATmega328)
8
SRAM
1 KB (ATmega168) буюу 2 KB (ATmega328)
9
EEPROM
512 bytes (ATmega168) буюу 1KB (ATmega328)
10
Клокын хурд
16 MHz
11
Хэмжээ
0.73" x 1.70"

2 comments:

Программатар шаардахгүй гэдэг чинь их зүгээр юм байна шүү

гоё гоё амжилт өөр илүү дэлгэрэнгүй код нтр байнуу

Post a Comment

Та сэтгэгдэлээ бичнэ үү !!!