Диодны төрөл, ангилал

Диоднууд ба түүний ангилал, төрөл, хэрэглээ

ROBOCON 2013

Робокон 2013 "Ногоон гараг" уриатай Вьетнам улсад зохион байгуулагдана. Робоконы дүрэм болон 2012 оны Робоконы манай сургуулийн багийнханы ярилцлага. Робокондоо амжилттай оролцоорой !!!

Керамик конденсаторын код

1,2-р орон хэвээр байх ба 3-р орон нь үржүүлэгч 10-н зэргийн тоо юм. 1,2-р оронг хэвээр үлдээж 3-р оронг 10-н зэрэгт болгон үржүүлээд pF гэсэн нэгжтэйгээр гаргана. Жишээ нь 104=10*10^4pF=10*10000pF=100nF

Эсэргүүцлийн өнгөний код унших

. Резистор Цахилгаан хэлхээнд идэвхитэй эсэргүүцэл үзүүлж цахилгаан хэлхээнд гүйдэл , хүчдэл тогтворжуулж өгдөг. Цахилгаан хэлхээнд холбохдоо 20-25%-ийн зпас чадалтайгаар хамт холбоно. Нарийхан шаазан буюу шилэнд нихром болон константон утсаар ороож нүүрстөрөгч юмуу эсвэл гүйдэл дамжуулдаг найрлагатай бодисыг түрхэж хийдэг.

Компьютер засвар оншилгооны сургалт

Сургалтыг: Б.Дагвасүрэн Ажлын туршлага: Гар утас, компьютер засварт 2 жил гаруй ажилласан

Friday, December 6, 2013

Төлөвийн орон

       Төлвийн оронгын аргын  гол онцлог нь  динамик процессыг загварчилдаг  дээд  эрэмбийн дифферениал тэгшитгэлийн системийг  нэгдүгээр эрэмбийн дифференциал тэгшитгэлд хөрвүүлдэг, олон оролт – олон гаралттай  (MIMO) системийн шинжилгээ болон  гэдрэг холбоотой  тохируулгын системийн загварчилал, хэрэглээнд ашиглахад хүчтэй хэрэгсэл болж өгдөг зэрэг давуу талуудтай байдагт оршино.


(1) 

Дурын шугаман  динамик процессыг төлөөлсөн  дээд эрэмбийн дифферециал тэгшитгэлүүд нэгдүгээр эрэмбэд хөрвөж  (1)-д  харуулсан хэлбэрт орно. Энэ нь  үргэлжилсэн хугацааны төлөвийн оронгийн илэрхийллийн ерөнхий бичиглэл юм.

(2)
         Дискрет хугацааны өгөгдөл боловсруулах тохиолдолд (1) нь Лапласын хувиргалт, Z хувиргалтаар дайран ялгаварын тэгшитгэл (2)-д хөрвөнө. Энд, k- дискрет хугацааны  тухайн агшины индекс.  Хэрэв дотоод  төлөвийн  хувьсагч x-ийн тоо - n оролтын тоо - p,   гаралтын тоо - m бол A,B,C,D нь харгалзан n x n, n x p, m x n, m x p хэмжээтэй матриц байна.

Төлвийн орон ашиглах жижигхэн жишээг авч үзье:

            Энгийн байх үүднээс физикийн хялбар жишээ авч үзье. m-масстай бие h-өндөрийг 
a-хурдатгалтай туулах бөгөөд m-масстай бие дээрх дэлхийн татах хүч m*g болно F татах хүч буюу хүндийн хүчний эсрэг чиглэх хүчний үйлчилэлээр эгц дээшээ a- хурдатгалтай хөдлөнө. Өндрөөс хамаарсан физик загварыг үүсгэхийн тулд Ньютоны 2-р хуулийг хэрэглэнэ.  Энэ хуулийн дагуу m –масстай биеийг h- өндөрт  a- хурдатгалтайгаар F- хүчээр татахад үүсэх хөдөлгөөний тэгшитгэлийг авч үзъе ( 1-р зураг).

Ингээд, Ньютоны 2-р хуулийг бичвэл,
Дээрх гаргалгаанд Лапласын хувиргалтыг хэрэглэснээр,
Лапласын комплекс давтамжийн мужаас төлөвийн орны загварт шижихийн тулд төлөвийн хувьсагчуудын стандарт болсон дараахи бичиглэлийг ашиглана. 

                                      Үүнд оролтыг:
                                                           
                                
                                      дотоод төлөвүүдийг:  

                           

                                      эцэст нь гаралтыг:
                                                     
                                                             
Дээрх бүгдээс, төлөвийн орны эцсийн загварын матриц бичиглэлээр дүрсэлбэл, 


 Энд системийн дотоод төлөвийн матриц,

 
системийн оролт ба төлөвийн матриц


гаралт ба төлөвийн матриц  

C=[1 0]    

оролт гаралтын матриц 

D = 0

Sunday, June 23, 2013

Mitsubishi-н PLC-н сургалтанд зориулсан simulator

Mitsubishi FX series-н сургалтанд зориулан гаргасан сургалтын програм бөгөөд шууд install хийж ажиллуулна. Анх ороход username, password гэсэн цонх гарч ирэх бөгөөд дурын хэрэглэгчийн нэр, нууц үг хийж эхлүүлэх ба өөрийн хадгалсан програмлуугаа орох бол дараагийн удаад мөн өмнө хийсэн нууц үг хэрэглэгчийн нэрээр ороход болно.

Mitsubishi PLC FX-2NMR64, FX-0N 3A ундаа савлах конвер ladder програмын хамт

       
Анх 5-р сарын эхээр л PLC -ын талаар зөвхөн сонссон онолын ойлголттой нэгэн байлаа. Компьютерийн техник хангамжийн анги болоод ч тэрүү хичээлээр үздэггүй болохоор туршиж шарж програмчилж үзээгүй байсан юм. Гэнэт нэг өдөр найз маань PLC-ын програм бичүүлнэ гэсэн хүүхэд дагуулж ирсэн юм. Тэгээд клубынхаа нэрийг ч бодлоо. Юу ч мэдэхгүй байж логик үйлдэлээр бичдэг тэгээд амархан юм ярихаар нь тэгье тэгье бичье гээд л аваадахлаа.

Saturday, April 20, 2013

NeTPi интернет сүлжээнд суурилсан хяналт, автоматжуулалтын систем



Бүтээлийн товч танилцуулга
 Хяналтын системүүдийн өмнө тулгардаг гол асуудал болох алсын зайн хандалт, зайн удирдлага, мэдрүүрийн утгыг хянах системийг интернетийн орчинд ажиллахаар шийдвэрлэж өгсөн. Web интерфейс ашиглан хэрэглэгчид ойлгомжтой дэлхийн аль ч өнцөгөөс хянах боломжтой системийг үүсгэсэн. Нээлттэй эх дээр суурилсан нь давуу тал болно.

Saturday, March 23, 2013

Зүүн Германы тагнуул



 Иймэрхүү явдалууд баруун Герман болон зүүн Герман нэгдэж Берлиний ханыг нураахаас өмнө зүүн Германд  1950 оны 2 сарын 28 ны Stasi хэмээх нууц цагдаа буюу тагнуулын байгууллага үүссэн.

Thursday, March 21, 2013

Гар утасны FBUS програмчилж ашиглах


Гар утас нь ANSI/IEEE-с гаргасан өгөгдлийн түгээгүүртэй байдаг. Энэ түгээгүүр нь Mbus, Fbus гэсэн 2 байдаг бөгөөд гар утасны ард талд болон сим доор байх нь элбэг тохиолддог. Эдгээр түгээгүүрийг ашиглан Embedded system-д GSM ашиглах боломжтой болж байгаа юм. Процессор,  Санах ой, Оролт/Гаралтын төхөөрөмж хооронд өгөгдөл солилцох 2 чиглэлтэй түгээгүүр юм.

Нокиа 3310-с facebook орох зааварчилгаа


Нокиа 3310 маркийн гар утас, АТМ, Тетрис, Сеганаас facebook үзэх боломжтой байдагийг та мэдэх үү?

Tuesday, March 19, 2013

“ЭВРИКА-2013” ЗАЛУУ БАГШ, ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ


 Нэг. ЗОРИЛГО
            Их дээд сургууль, Коллежийн залуу багш, оюутнуудын хийж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлийг олон нийтэд сурталчилан таниулах, бодит биелэлээ олоход нь туслахад оршино.

Raspberry Pi

Энэтхэгийг 35 долларын үнэтэй планшет компьютерь бүтээсний дараа Англи ч хувийн компьютерийг хямдруулахаар шийджээ. Английн IT инженерүүд 25 долларын үнэтэй Raspberry Pi мини компьютерь бүтээжээ.