Saturday, November 24, 2012

Соронзон залгуур /пускатель/контактор


                                    Соронзон залгуур /пускатель/контактор
3 фазын гүйдлийн цахилгаан хөдөлгүүрүүдийг хамгаалах зориулалт бүхий шууд залгах салгах зарчим дээр үндэслэгдсэн нэг бүрхүүлд байрласан дулааны реле, блок-контактуудаас бүрдсэн төхөөрөмжийг пускатель юм. Асинхрон хөдөлгүүрийг алсаас автоматаар явуулж, зогсоох болон тэдгээрийг хэт ачаалал, өөрөө залгагдахаас шугамын хүчдэл тасарны дараа хамгаалахад хэрэглэнэ.
Өөрөөр хэлбэл их чадалтай хувьсах гүйдлийн хэлхээг бага чадалтай хувьсах гүйдлийн хэлхээгээр удирдах цахилгаан соронзон аппарат юм. Тэдгээрийг 3-160А хэвийн гүйдэлд болон 220-660В хүчдэлд үйлдвэрлэдэг. 0.1Вт-аас 1МВт хүртэл чадлын урсгалтай дурын цахилгаан хэлхээнд хэрэглэж болохоос гадна найдвартай, энгийн, ашиглах явцад гал гарах, тэсэрх явдал гарахгүй учир цахилгаан тоноглолыг удирдах, тохируулахад өргөн хэрэглэнэ. 320кВт хүртэл чадалтай, 500В хүртэл хүчдэлтэй хөдөлгүүрт ЗТП, КТПВ, КТПВМ маягийн 380В хүчдэлтэй 7-7.5кВт чадалтай хөдөлгүүрт ПМ, ПМЕ, ПМА, ПМВ, ПМЛ маягийн пускателийг өргөн хэрэглэж байна. Сүүлийн үед хагас дамжуулагч тиристерийн пускатель ПТ өргөн тархаж байна. Соронзон пускателийг сонгоход залгагдаж буй хөдөлгүүрийн тоо гэсэн нэмэлт параметрийг ашигладаг.
Бүтэц зохион байгуулалт ажиллах зарчим
Пускатель нь асаах товчлуур ба контактын хэсгээс бүрдэнэ. Контактын хэсэгт нь хөдөлгүүрийг хэт ачааллаас хамгаалах дулааны реле байдаг. Пускателийн төвд байрлах соронзон дамжуулагчийг хуудас гангаар хийх бөгөөд түүн дээр тогтмол ба хувьсах гүйдлийн ороомог байрлана. Пускателийн контактын хэсэгт 3 ширхэг хүчний, 1-5 ширхэг хориг дохиололын контакт хийгдэнэ. Тогтмол гүйдлийн чадлын ялигүй өөрчлөлтөнд хувьсах гүйдлийн чадал нэлээд өөрчлөгдөж байхаар хийгдэнэ. Соронзон залгуурууд нь богино залгааны үед хэлхээг таслах зориулалтгүй тул түүнтэй гал хамгаалагчийг цуваа холбож ашигладаг.
Ажиллах зарчим
“SBC1” залгах кнопыг дарахад цахилгаан соронзон баригч хэлхээ битүүрч якорь татагдсанаар контактор залгагдана. Yүнийг зураг-2-т үзүүлэв. Контактор залгагдахад залгах кнопыг шүүнтэлсэн КМ1 блок-контакт залгагдана. Энэ кноп үйлчилсний дараагаар цахилгаан соронзон хэлхээ, блок контактаар дамжин залгагдсан хэвээр үйлдэнэ. SBT кнопыг дарснаар цахилгаан хэлхээ тасардаг. Соронзон залгуурыг салгах үед блок-контакт сална. Улмаар цахилгаан соронзон хэлхээ салгаатай үлдэх ба SBT кноп буцаж өмнөх байдалдаа шилжинэ. Соронзон залгуур нь дулааны релений тусламжтайгаар цахилгаан хөдөлгүүрийг хэт ачааллаас хамгаалах ба түүний хүчдэл /50-60%/U ном болтол буурах үед хөдөлгүүрийг цахилгаан хэлхээнээс салгана. Цахилгаан хөдөлгүүрийн хэт ачааллын үед дулааны релений элементүүд биметалл ялтсыг халаадаг. Ийм учраас ялтсыг янз бүрийн шугаман дамжууламжийн  коэффиценттэй хайлшуудаар бэлдэнэ. Соронзон залгуурууд нь богино залгааны үед хэлхээг таслах зориулалт байхгүй ба ийм учраас тэдэнтэй гал хамгаалагчийг цуваа холбож ашигладаг.

1. Контактор
    Зориулалт
                 Контактор нь хэт ачааллын гүйдлээс хэтрэхгүй гүйдлийг олон дахин залгах ба салгах зориулалттай өөрөө буцдаг хоёр байрлалтай алсын удирдлагатай коммутацын аппарат юм. Контакторыг 1000В хүртэлх хүчдэлийн тогтмол болон хувьсах гүйдлийн хэлхээнд тавихаас гадна цахилгаан хөдөлгүүрүүдийг алсаас ба автоматаар удирдахад ашигладаг. Контактор нь цахилгаан хэлхээг хэвийн бус горимоос (богино залгаа, хэт ачаалал) хамгаалдаггүй ба хэлхээний залгах салгах хэсэгт ашиглагддаг. Хувьсах гүйдлийн КТ, КТЭ, КТВ маягийн контакторыг  600А гүйдэлд, 220 380-500В 660В-ийн хүчдэлд, тогтмол гүйдлийн КПД-100, КПВ-600 ба КМ-2000 контакторыг 600В, 2500А хүртэл гүйдэлд ажиллахаар, хэд хэдэн төрлөөр үйлдвэрлэдэг ба тэдгээр нь цагт 600-1500 удаа таслалт залгалт хийж болно.
      Бүтэц зохион байгуулалт:
Контакторын удирдлага нь рубильник, реле, удирдлагын түлхүүрээс тогтоно.
Контактор нь дараах үндсэн зангилаануудаас бүрдэнэ.
1. Контактын систем
2. Нум унтраах төхөөрөмж
3. Цахилгаан соронзон механизм
4. Блок-контактын систем

    Контактийн системийн салгалт нь  цахилгаан соронзонгийн системийн тусламжтайгаар явагддаг цахилгаан соронзон контакторыг өргөн хэрэглэдэг. Контакторууд нь цахилгаан төхөөрөмжийг  хэвийн бус горимоос хамгаалдаггүй тул   автомат удирдлагын схемд тэдгээрийг хэвийн бус горимыг мэдэрч  цахилгаан соронзон ороомгийн  хэлхээг салгадаг тусгай релейтэй хамт хэрэглэдэг. Контакторын ажиллах гүйдэл болон гол контактын тоогоор нь тогтмол хувьсах гүйдлийн ганц ба олон туйлт гэж ангилна. Контакторыг залгаастай буюу хэвийн тасархай, гол ба туслах контакттай хийдэг.  Тогтмол гүйдлийн контактор найдвартай залгахын тулд түүний ороомогт ирэх хүчдэл, хэвийн хүчдлийн 85%-иас багагүй байх ёстой.
Сонгох
Контактор сонгож авахдаа түүний контактын тоо, хэвийн гүйдэл, залгах ороомгийн хүчдэл, залгалт таслалтын зөвшөөрөгдөх тоо 1 цагт ороомгийн хэрэглэх чадал контакторын залгагдах 0.1-0.4сек, тасрах 0.07-0.012сек хугацаа зэргийг харгалзан үзнэ.

Контакторын үндсэн өгөгдлүүд
1. Гол контактын хэвийн гүйдэл – ажлын тасалдангитай эерэг горимын гүйдэл
2. Хязгаарын таслах гүйдэл
3.  Хэвийн хүчдэл
4. Механик элэгдэл тэсвэрлэх чадвар – Контакторын залгах салгах тоогоор тодорхойлогдох бөгөөд түүний зангилаануудын засвар үйлчилгээ болон солих халахыг тооцохгүй. Энэ үед хэлхээн дэх гүйдэл 0 байна. Сүүлийн үеийн контакторуудын механик элэгдэл даах чадвар 10-20 сая үйлдэл байдаг.
5. Цахилгаан элэгдэл даах чадвар –Гүйдэлтэй хэлхээг залгах салгах тоогоор тодорхойлогдоно. Сүүлийн үеийн контакторуудын цахилгаан элэгдэл даах чадвар 2-3 сая үйлдэл байна.
6.  Нэг цагт залгах боломжит тоо
7. Залгалт хийх хувийн хугацаа –хөдлөхөд хүргэх хугацаа ба якорын хөдөлгөөний хугацаанаас бүрдэнэ.
8. Салгалт  хийх хувийн хугацаа – цахилгаан соронзонгийн хангагдах мөчөөс эхлэн контактын салах мөч хүртэлх хугацаа
9.  Контакторыг сонгоход  залгагдаж буй хөдөлгүүрүүдийн тоо гэсэн  нэмэлт параметрийг ашигладаг. 

       Ажиллагаа
Контактыг залгаастай байлгахын тулд цахилгаан соронзон ороомгийг туслах контакт КМ-ийн тусламжтайгаар байнгын хүчдэлд байлгана. Хүчдэл салгах үед хөдлөх хэсгүүдийн хувийн жингийн үйлчлэлээр контактор салгагдана.
            Нумыг унтраахын тулд контакторт зэсээр хийсэн ялтсан торон хайс, мөн нуманд тэсвэртэй тусгаарлагч материалыг ашиглана. Энэ систем нь нумыг хурдан унтраах ач холбогдолтой ба контактыг бага элэгдүүлдэг. Yндсэн гол контактаас гадна контактор нь бусад аппарат хэрэгсэлтэй тохирон ажиллах хэд хэдэн туслах блок-контакттай байна.
                                                
    Гэмтэл, түүний засвар, үйлчилгээ
Контакторыг контакт  нум унтраах байгууламж, цахилгаан соронзон катушка, хөдлөх систем хамгийн түрүүнд элэгддэг. Контактын гадаргууд төмөр цэвэрүү бий болсон буюу контакт шатсан бол түүнийг цэвэрлээд, бензинд норгосон хөвөнгөөр арчина. Хэрвээ зузаан нь 0.5мм-ээс бага байвал контактыг солих,  0.5мм-ээс их зузаан байвал хавтгай нарийн хуурайгаар цэвэрлэнэ. Хэрвээ контакторын  хөндлөвч буй  үл хөдлөх контакын ялтас шатсан үед  шинээр солих хэрэгтэй. Соронзон системд дүнгэх шуугиан дагалдах нь богино холбоо бүхий ороомог гэмтсэн, бэхэлгээ суларснаас болж зүрхэвч хэл төмрийн хүрэлцэх талбай багассанаас үүсдэг. Бэхэлгээ суларсныг эд ангийг чангалж засна. Контакторыг салгасан үед  зүрхэвчээс хэл төмрийг салгахгүй барьцалдсан байх нь элбэг тохиолдоно. Иймд үед зүрхэвч хэл төмрийн хоорондох  соронзонгүй материалаар хийсэн жийргийг шалгах хэрэгтэй. Голын үндсэн контакторын хөндийрүүлэг гэмтэх явдал
цөөнгүй тохиолдоно.  Энэ үед цахилгаан кортан, фибр буюу асбомиканитээр сэргээж засна.
   Зураг 1.1 Контакторын дотоод бүтэц   Зураг 1.2 Пускателийн дотоод бүтэц   
                 Зураг 1.9  Контактор                                       

1 comments:

Post a Comment

Та сэтгэгдэлээ бичнэ үү !!!