Диодны төрөл, ангилал

Диоднууд ба түүний ангилал, төрөл, хэрэглээ

ROBOCON 2013

Робокон 2013 "Ногоон гараг" уриатай Вьетнам улсад зохион байгуулагдана. Робоконы дүрэм болон 2012 оны Робоконы манай сургуулийн багийнханы ярилцлага. Робокондоо амжилттай оролцоорой !!!

Керамик конденсаторын код

1,2-р орон хэвээр байх ба 3-р орон нь үржүүлэгч 10-н зэргийн тоо юм. 1,2-р оронг хэвээр үлдээж 3-р оронг 10-н зэрэгт болгон үржүүлээд pF гэсэн нэгжтэйгээр гаргана. Жишээ нь 104=10*10^4pF=10*10000pF=100nF

Эсэргүүцлийн өнгөний код унших

. Резистор Цахилгаан хэлхээнд идэвхитэй эсэргүүцэл үзүүлж цахилгаан хэлхээнд гүйдэл , хүчдэл тогтворжуулж өгдөг. Цахилгаан хэлхээнд холбохдоо 20-25%-ийн зпас чадалтайгаар хамт холбоно. Нарийхан шаазан буюу шилэнд нихром болон константон утсаар ороож нүүрстөрөгч юмуу эсвэл гүйдэл дамжуулдаг найрлагатай бодисыг түрхэж хийдэг.

Компьютер засвар оншилгооны сургалт

Сургалтыг: Б.Дагвасүрэн Ажлын туршлага: Гар утас, компьютер засварт 2 жил гаруй ажилласан

Sunday, October 5, 2014

Мультиметрийн хэрэглээ



 Мультиметр нь Дижитал болон Аналог гэх 2 төрөл байдаг. Энэ багажаар гүйдэл, хүчдэл, эсэргүүцэл, транзистор, градус, багтаамж болон диодыг хэмждэг. Дижитал мультиметрийг сонгон авахдаа Auto power off гэсэн буюу автоматаар өөрөө унтардагийг нь авбал зүгээр ямар ч инженер мультиметрээ асаалттай нь хаяад явчихдаг юм. Автоматаар унтардаггүй мультиметерийг асаалттай хаячихвал дараа хэрэглэх үед баттерей нь дуусаад бөөн асуудал гарна. Дижитал мультиметер нь ихэвчлэн 20А, мА, СОМ, V Ohm гэсэн 4 оролтын хэсэгтэй байдаг.

Wednesday, February 26, 2014

Raspberry Pi-г хаанаас авч болох вэ?


Өөрийн гэсэн single board computer буюу Raspberry Pi-тэй болохоор төлөвлөөд байгаа бол ер нь хаана ямар үнэтэй байгааг мэдчихэд илүүдэхгүй байх. Raspberry Pi -нь нээлттэй эхийн техник хангамж учир электроникийн үйлдвэрлэл хөгжсөн бүхий л газарт үйлдвэрлэгдэж байна.

Thursday, February 6, 2014

Arduino хичээл №0 "Хөгжүүлэлтийн орчин бэлтгэх"

     
Бидний хамгийн түрүүнд үзэж, мэдэж байх зүйл бол мэдээж хөгжүүлэлтийн орчин бэлтгэх юм. Хөгжүүлэлтийн орчинг бэлтгэхийн тулд дараах зааврын дагуу ажиллана. Үүнд:
№1. Arduino IDE татаж авах:
    http://arduino.cc/en/main/software холбоосоор орж өөрийн үйлдлийн системд тохирох хувилбарыг татаж авна.
№2. Arduino IDE суулгах:
  Ямар нэгэн зүйл оролдохгүйгээр next хийн үргэлжилүүлэх юм бол Arduino IDE C:\Program Files\Arduino-д сууна.
№3. Board сонгох: Arduino IDE/Tools/Board/Arduino Nano w/ATmega328
Миний хувьд Arduino Nano v.3.0 буюу atmega 328 контроллертойг ашигладаг тул дараах байдлаар сонголтыг хийлээ.
№4. Programmer сонгох: Arduino IDE/Tools/Programmer/USBtinyISP
Миний хувьд Arduino Nano v.3.0 ашигладаг тул USBtinyISP сонголтыг хийлээ. Сонголтоо зөв хийсэн бол төхөөрөмжид програм шарах боломжтой болно.
№5. Arduino Board нь програмчилагдахдаа USB serial порт ашигладаг тул сериал портыг сонгож өгнө. Эхлээд Arduino Board-аа USB-р нь компьютерт залган үзэх ба COM5 болон орж ирсэнийг Control Panel/Device manager/Ports -с харж болно.
№6. Хэрвээ USB Serial Port болон таниж орж ирээгүй бол дараах драйверыг татаж суулгана.
http://www.ftdichip.com/Drivers/VCP.htm Өөрийн үйлдлийн системд тохирох хувилбарыг татаж авна уу.
№7. Arduino IDE -д Serial портын сонголтыг хийх:
№8. Одоо програм шарахад бэлэн. !!!




Arduino Nano судалгаа

               Arduino Nano нь Atmega328 микроконтроллер дээр суурилсан хавтан юм. Энэ нь 14 оролт гаралтын хөлтэй (Үүний 6 нь PWM-ийн гаралт), 6 аналог оролт, 16 MHz - ийн кварц, USB оролт, ICSP, мөн ресет товчлууртай. Уг Микроконтроллер нь Аналогоос Дижитал уруу хөрвүүлэх адаптор, компьютертой холбогдох USB кабел зэргийг агуулсан.Nano нь бусад хавтангуудаас ялгаатай нь FTDI USB-to-serial driver chip ашигладаггүй. Үүний оронд Atmega 16U2 - ийг програмчилж USB-to-serial converter болгож ашигладаг.